Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архангай аймагт тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хяналтын пост ажиллаж байна

Цагаан давааны автотээврийн шалган бүртгэх товчооны дэргэд 24 цагийн байнгын хяналтын пост, нийтийн худалдааны төв, зүүн хаалга зэрэг газруудад хөдөлгөөнт эргүүл гарган ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангай аймагт тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хяналтын пост ажиллаж байна
Архангай аймагт тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хяналтын пост ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Тарваган тахал өвчний идэвхжил нэмэгдэж, сэжигтэй тохиолдлууд гарч байгаатай холбогдуулан хууль бусаар тарвага агнах, тээвэрлэх, төв суурин газарт халдварын сэжигтэй материал зөөвөрлөгдөх эрсдэл үүсэхээс сэргийлэх зорилгоор Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 8-р сарын 26-ны өдрийн а/346 тоот захирамж гаргажээ. Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Автотээврийн төв, Зоонозын өвчин судлалын төвийн хамтарсан баг Цагаан давааны автотээврийн шалган бүртгэх товчооны дэргэд 24 цагийн байнгын хяналтын пост, нийтийн худалдааны төв, зүүн хаалга зэрэг газруудад хөдөлгөөнт эргүүл гарган ажиллаж байна.

Цагаан давааны автотээврийн шалган бүртгэх товчооны дэргэд 24 цагийн хяналтын постыг ажиллуулж байна.

Хуваалцах