Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчид 4 хоног эрчим хүчээр хангагдах боломжгүй болжээ

Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин-А,Б цахилгаан дамжуулах агаарын шугмын 679-683-р тулгуурууд унасан аваарийн нөхцөл байдал үүсээд байна. Эхний ээлжийн бригадууд газар дээр нь очсон ажиллаж эхэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчид 4 хоног эрчим хүчээр хангагдах боломжгүй болжээ
Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчид 4 хоног эрчим хүчээр хангагдах боломжгүй болжээ. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин-А,Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683-р тулгуурууд унасан аваарийн нөхцөл байдал үүсээд байна. Хүчтэй салхи, усархаг борооны нөлөөгөөр үүссэн тус гэмтлийг засварлахаар эхний ээлжийн бригадууд газар дээр нь ажиллаж эхэлжээ.

Иймд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчид 3-4 хоног цахилгаан эрчим хүчээр хангагдах боломжгүй болж байна гэж Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах