Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Архангайн баг ялалт байгуулснаар шагналын таван сая төгрөгөө гардлаа

Архангай аймгийн багаас цэргийн арслан Л.Отгонбаатар эмчийн магадлагаагаар барилдах боломжгүй болсон тул сэлгээнд улсын арслан Р.Пүрэвдагва орж барилдсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангайн баг ялалт байгуулснаар шагналын таван сая төгрөгөө гардлаа
Архангайн баг ялалт байгуулснаар шагналын таван сая төгрөгөө гардлаа. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбоо, "SPS" телевизтэй хамтран зохион байгуулж буй үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны гурав дахь өдрийн барилдаанд Архангай, Ховд аймгийн баг учраа таарч, Архангай аймгийн баг 13:12-оор ялалт байгуулан шигшээ наймд шалгарлаа. Ялсан баг шагналын таван сая төгрөгөө гардаж, давсан бөхчүүд давааны мөнгөө авцгаасан юм.

Архангай аймгийн багт улсын арслан Р.Пүрэвдагва /0/, улсын гарьд М.Бадарч /4/, улсын харцага Б.Зоригтбаатар /4/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /1/, аймгийн хурц арслан С.Сүхбат /0/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/ даваа авсан бол Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /4/, улсын заан Б.Пүрэвсайхан /3/, улсын заан Б.Бат-Өлзий /2/, улсын начин Б.Сосорбарам /0/, аймгийн хурц арслан Б.Баянмөнх /2/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /1/ даваатай барилдлаа.

Архангай аймгийн багаас цэргийн арслан Л.Отгонбаатар эмчийн магадлагаагаар барилдах боломжгүй болсон тул сэлгээнд улсын арслан Р.Пүрэвдагва орж барилдсан юм.

Хуваалцах