“Арлааны Эрдэнэ-Очир” сангийн дэргэдэх залуучуудын клубээс хээрийн уншлага зохион байгуулна
“Бүдэг гэрлийн нөмрөг дор” хээрийн уншлагын хөтөлбөрт байгаль орчинтой танилцах, чөлөөт цаг, яруу найргийн уншлага, ковер дуу, хөгжмийн үзүүлбэр, кино үзвэр, дурсгалын зураг татуулах зэрэг арга хэмжээ багтсан байна.
Мэдээллийн алба

Хүсэл, сэтгэл, итгэл, зоригоороо залуус нэгдэж Арлааны Эрдэнэ-Очир сангийн дэргэдэх залуучуудын клубыг үүсгэн байгуулсан. Тус клубын анхны үйл ажиллагаагаа энэ сарын 23-нд Дорноговь аймгийн Сайншандад яруу найргийн уншлага, ковер үдэш, нээлттэй микрофон, кино үзвэр хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.
“Арлааны Эрдэнэ-Очир” сангийн дэргэдэх залуучуудын клубээс зохион байгуулж буй “Бүдэг гэрлийн нөмрөг дор” хээрийн уншлагын хөтөлбөрт байгаль орчинтой танилцах, чөлөөт цаг, яруу найргийн уншлага, ковер дуу, хөгжмийн үзүүлбэр, кино үзвэр, дурсгалын зураг татуулах зэрэг арга хэмжээ багтсан байна.
Ташрамд дуулгахад, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны уран бүтээлийг олон нийтэд түгээх, зохиолч яруу найрагчдыг дэмжих зорилгоор “Арлааны Эрдэнэ-Очир” санг 2018 онд үүсгэн байгуулсан билээ.


















