Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арьс, ширний салбарынхан дотооддоо түүхий эдээ үйлдвэрлэж чадвал 1.1 их наядын ашиг олно

Арьс ширний салбарынхан дотооддоо түүхий эдээ бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал 1,1 их наяд төгрөгийн ашигтай ажиллана гэсэн тооцоо байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арьс, ширний салбарынхан дотооддоо түүхий эдээ үйлдвэрлэж чадвал 1.1 их наядын ашиг олно
Арьс, ширний салбарынхан дотооддоо түүхий эдээ үйлдвэрлэж чадвал 1.1 их наядын ашиг олно. Зураг: МҮОНРТ

Арьс ширний салбарынхан дотооддоо түүхий эдээ бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал 1,1 их наяд төгрөгийн ашигтай ажиллана гэсэн тооцоо байна.

Өнөөдрийн байдлаар, малчид жилдээ 10-аад сая ширхэг арьс шир бэлтгэж үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Эдгээрийг бүгдийг нь хагас боловсруулах хүчин чадал манай дотоодын үйлдвэрүүдэд бий. Харин бүтээгдэхүүн хийхэд бэлэн болсон арьс буюу гүн боловсруулалтыг бүрэн хийж чадахгүй байна. Иймээс арьсан гутал, цүнх, тэлээ үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд түүхий эдээ дотоодоос авахаас гадна, импортоор авч байна. Тэгвэл арьс ширээр дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал 1 их наяд төгрөгийн ашигтай талаар “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан ярилаа.

Хуваалцах