Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

“Арслан” клубийн хоёр охин Владивостокоос медаль хүртэв

Дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, Казахстан, БНХАУ, Армен, Азербайжан, ОХУ-ын бүгд найрамдах улс, муж, хотуудын 400 гаруй өсвөр үеийн тамирчид өрсөлдөв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Арслан” клубийн хоёр охин Владивостокоос медаль хүртэв
“Арслан” клубийн хоёр охин Владивостокоос медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын чөлөөт бөхийн дасгалжуулагч Гусейн Асалиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн Владивосток хотын “Олимпиец” спорт цогцолборт боллоо.

Манай улсаас тус тэмцээнд спортын мастер Ч.Пүрэвбаяр дасгалжуулагчтай “Арслан” клубийн найман тамирчин оролцсоноос охидын 36 кг-ын жинд Б.Буянзаяа алт, 40 кг-д Б.Ариунзул мѳнгѳн медаль хүртэв. Түүнчлэн хѳвгүүдийн 28 кг-д Т.Эрдэнэбаяр, 41 кг-д А.Даваадорж нар шагналт тавдугаар байрт шалгарчээ.

Дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, Казахстан, БНХАУ, Армен, Азербайжан, ОХУ-ын бүгд найрамдах улс, муж, хотуудын 400 гаруй өсвөр үеийн тамирчид өрсөлдөв.

Хуваалцах