Артур Таймазов, Василий Федоришин нар олимпоос хүртсэн медалиа хураалгана
“Бээжин-2008” олимпийн үеэрх допингийн шалгалтыг 2016 оны зургадугаар сараас хойш дахин нягтлан хянаад, одоогоор бусад спотын төрлийн хамт 20 зөрчлийг нэмж илрүүлээд байна.
Мэдээллийн алба

Олон улсын олимпийн хорооноос хэдхэн хормын өмнө нэгэн таагүй мэдээ тараалаа.
Энэ нь “Бээжин-2008” олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд амжилттай барилдаж 120 кг-д түрүүлсэн Узбекистаны нэрт бөх Артур Таймазов (turinabol, stanozolol), 60 кг-д мөнгөн медаль зүүсэн Украины бөх Василий Федоришин (turinabol) нар допингийн шалгалтад унаж олимпийн медалиа хураалгахаар болжээ.

“Бээжин-2008” олимпийн үеэрх допингийн шалгалтыг 2016 оны зургадугаар сараас хойш дахин нягтлан хянаад, одоогоор бусад спотын төрлийн хамт 20 зөрчлийг нэмж илрүүлээд байна.


















