Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арвайхээр хот 2021 онд дулааны станцаа ашиглалтад хүлээж авна

“Арван аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Арвайхээр хотод барих дулааны станцын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний танилцуулгаар олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арвайхээр хот 2021 онд дулааны станцаа ашиглалтад хүлээж авна
Арвайхээр хот 2021 онд дулааны станцаа ашиглалтад хүлээж авна. Зураг: МҮОНРТ

“Арван аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Арвайхээр хотод барих дулааны станцын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний танилцуулгаар олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Аймгийн төвд барих дулааны станцын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Эко Трейд” ХХК хийж, БНСУ-ын “Ёошин” консорциум зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд үнэлгээний талаар олон нийтэд танилцуулсан юм.

БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлттэй зээлээр Арвайхээр хотод баригдах дулааны станцын барилга угсралтын ажлын зураг төсөл, техникийн хяналт тавих Монголын талд туслах зөвлөх үйлчилгээний тендерийг ойрын хугацаанд зарлаж, намраас барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна хэмээн Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ё.Энхтуяа энэ үеэр хэллээ.

Хуваалцах