Арвайхээр хотын ирэх гурван жилийн хэсэгчилсэн төлөвлөгөөг гаргалаа
Арвайхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу ирэх гурван жилийн хэсэгчилсэн төлөвлөгөөг гаргалаа.
Мэдээллийн алба

Арвайхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу ирэх гурван жилийн хэсэгчилсэн төлөвлөгөөг гаргалаа. Энэ онд Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ суурьшлын бүсэд инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, автозамын бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Азийн хөгжлийн банкны “МОН-2301” төслийн 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр дулааны 3.5 км, цэвэр усны 0.5 км, бохир усны 3.1 км шугамын ажлыг хийсэн байна. Мөн 1.3 км хатуу хучилттай автозамыг явган хүний зам, гэрэлтүүлгийн хамт ашиглалтад оруулж, цахилгааны эх үүсвэрийг суурилуулжээ.
Эдгээр ажлууд хийгдсэнээр төлөвлөгөөний дагуу баригдах барилга байгууламжууд инженерийн шугам сүлжээнд холбогдох, иргэд шинэ хотдоо ая тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдсэн байна. Мөн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шинэ суурьшлын бүсэд эхний ээлжинд шинээр 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг барьж, ашиглалтад оруулаад байгаа юм.


















