Арвайхээрийн шинэ цэцэрлэг ашиглалтад орно
Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтанд орж, тун удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлэхээр боллоо
Мэдээллийн алба

Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, тун удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлэхээр боллоо.
Орон нутгийн хөгжлийн сангийн 400 сая төгрөгийн төсөвт өртгөөр 75 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ барилгыг “Эрч хүч” ХК барьж ашиглалтанд оруулаад байгаа ч хүүхдүүдийн хэрэглэх хөнжил, гудас, ширээ сандал бүрдээгүй байгаа учраас сургалт, хүмүүжлийн ажлыг эхлээгүй байгаа юм.
БСШУЯ-аас 20 гаруй сая төгрөгийн үнэ бүхий гал зуухны цахилгаан тоног төхөөрөмж, багш нарын сургалтад ашиглах компьютерийг нийлүүлсэн бөгөөд хүүхдийн хэрэгцээний зүйлсийг орон нутагтаа зохицуулах үүрэг өгчээ.


















