Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Арваннэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулъя.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь. Зураг: МҮОНРТ

Арваннэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулъя.

Арваннэгдүгээр сарын 9-нд 13:00 цагаасБаянхонгор аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын улам нэмэх начин Чулууны Баасанхүүгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

Арваннэгдүгээр сарын 16-нд 13:00 цагаасӨвөрхангай аймгийн Сант сумын харьяат, Монгол Улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

Арваннэгдүгээр сарын 23-нд 11:00 цагаасСумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Арваннэгдүгээр сарын 24-нд 13:00 цагаасМонгол Улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улсын арслан М.Мөнгөний нэрэмжит Улс,аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

Арваннэгдүгээр сарын 26-нд 13:00 цагаасБүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,

Арваннэгдүгээр сарын 30-нд 12:00 цагаас“Хуурнин шуугигч” барилдааны 10 жилийн ойд зориулсан хүүхдийн барилдаан болно.МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Хуваалцах