Асашёорюү Д.Дагвадорж 400 хувцас бэлдэж, Эрүүл мэндийн яаманд бэлэглэхээр болжээ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 хувцас бэлдэж Эрүүл мэндийн яаманд бэлэглэхээр болжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 хувцас бэлдэж Эрүүл мэндийн яаманд бэлэглэхээр болжээ.
Тэрбээр энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудастаа "Аса нь чадлаараа л гүйлээ. Олон улсын чанарт нийцсэн онц ноцтой тахлын үед хэрэглэх битүү хувцас 400 ширхэг бэлдлээ!
Энэхүү битүү хувцсыг эрүүл мэндийн яаманд өгөхөөр боллоо. Хэрэгтэй газартаа үтэр түргэн хүргэж өгөөрэй. Иргэний үүргээ биелүүлэх эх орноо гэх сэтгэл гэгэлзээд сайхан байна аа" гэжээ.


















