Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Асашёорюү Д.Дагвадорж Монгол бөхчүүддээ хандаж, хатуухан үг хэлжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Япон Улсад төрийн айлчлал хийж буй. Тэрбээр өнгөрсөн ням гарагт Токиогийн Рёгокү Кокугикан ордонд зочилж, сүмо бөхийн барилдааныг үзжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Асашёорюү Д.Дагвадорж Монгол бөхчүүддээ хандаж, хатуухан үг хэлжээ
Асашёорюү Д.Дагвадорж Монгол бөхчүүддээ хандаж, хатуухан үг хэлжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Япон Улсад төрийн айлчлал хийж буй. Тэрбээр өнгөрсөн ням гарагт Токиогийн Рёгокү Кокугикан ордонд зочилж, сүмо бөхийн барилдааныг үзжээ.

Тэр үеэр Асашёорюү Д.Дагвадорж Монгол бөхчүүддээ хандаж, хатуухан үг хэлжээ.

Тодруулбал, "Ананд жаахан хийморьтой үзмээр байна. Түрүүлэх боломж 100 хувь байсан. "Маягашира" зиндаа чанар муудсан байна шүү. Түрүүлээд Трампд Монгол эр хүний золбоотой бахтай сайхныг харуулах байсан юм. Тэр Ичкогийн байж байгааг, "Сүх далайтал үхэр амар" гэдэг шиг үнэн амар нэг хүн байна. Жаахан сэргэ л дээ. Жавхаатай үз л дээ. Бөхийн боорцог шиг “цацаал” явчих л даа" хэмээн бичсэн байна.

Хуваалцах