Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“ASEAN media wisdom” семинарт МҮОНРТ-ийн уран бүтээлчид оролцож байна

“ASEAN media wisdom” сургалт семинар энэ сарын 8-12-ны өдөр Тайландын нийслэл Бангкок хотноо болж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ASEAN media wisdom” семинарт МҮОНРТ-ийн уран бүтээлчид оролцож байна
“ASEAN media wisdom” семинарт МҮОНРТ-ийн уран бүтээлчид оролцож байна. Зураг: МҮОНРТ

АСЕАН-ы хүрээнд анх удаа зохиогдож байгаа хамтарсан баримтат анимэйшн бүтээх анхдугаар төслийг танилцуулах, Азийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг чадавхжуулах зорилготой “ASEAN media wisdom” сургалт семинар энэ сарын 8-12-ны өдөр Тайландын нийслэл Бангкок хотноо болж байна.

Тус арга хэмжээнд МҮОНРТ-ээс Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн О.Анударь МҮОНТ-ийн ШУТНР-ийн ассистент найруулагч М.Түвшинбаатар, “Монголын мэдээ” сувгийн компьютер графикч Ж.Намчиндорж нар оролцож байгаа юм.

Ташрамд дуулгахад, дээрх төсөлд оролцож буй Ази Номхон далайн бүс нутгийн 12 улсын телевизийн уран бүтээлчид өөрийн улсын өв соёлыг сурталчилсан найман минутын баримтат анимэйшн бүтээл туурвина.

Хуваалцах