Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АСЕМ-ийн төлөөлөгчдийг хүлээн авах буудлууд аюулгүй байдлын сургалтад хамрагдлаа

Жуулчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зочид буудлын холбоо хамтран зочид буудлын аюулгүй байдал, хамгаалалт, гамшгийн эрсдлийн менежментын сургалтыг 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АСЕМ-ийн төлөөлөгчдийг хүлээн авах буудлууд аюулгүй байдлын сургалтад хамрагдлаа
АСЕМ-ийн төлөөлөгчдийг хүлээн авах буудлууд аюулгүй байдлын сургалтад хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Жуулчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зочид буудлын холбоо хамтран зочид буудлын аюулгүй байдал, хамгаалалт, гамшгийн эрсдлийн менежментын сургалтыг 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн жил “Корпорейт хотел энд Конвэйшн центр” зочид буудалд “Гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх нь” үзүүлэх сургалтыг зохион байгуулж байсан бол энэ жил “Зочид буудлын аюулгүй байдал, хамгаалалт, гамшгийн эрсдлийн менежмент” сэдэвт сургалтыг “Улаанбаатар” зочид буудалд зохион байгууллаа. 2016 онд Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдахтай холбогдуулан тус арга хэмжээний зочид төлөөлөгчдийг хүлээн авах буудлуудын ажилтнуудыг энэ удаагийн сургалтад хамрууллаа гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Хуваалцах