Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Авлигатай тэмцэх газартай хамтран нийт албан хаагчдын дунд “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Авлигатай тэмцэх газартай хамтран нийт албан хаагчдын дунд “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Б.Туул, ажилтан Б.Тэрбиш нар явууллаа. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн үндсэн ойлголтыг тодорхой жишээн дээр тайлбарлаж, зөрчлийн төрөл хориглолт болон хязгаарлалтын талаар нийт албан хаагчдад танилцуулав. Мөн сургалтаар "Нийтийн албан тушаалтан гэж хэн бэ?", "Авлига гэж юу вэ" зэрэг ойлголттой болж, нийтийн албан тушаалтан ажил эрхлэх явцдаа өдөр бүр нүүр тулж байдаг ашиг сонирхлын зөрчлийн талаар ерөнхий ойлголттой болж зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг олж авлаа гэж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас мэдээллээ.

Хуваалцах