Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ашиглаагүй разетканд хамгаалалтын хаалт хийе

Гэр орон болон ажлын байрны цахилгааны аюулгүй байдлыг хангахад жижиг мэт санах боловч хамгийн чухал алхмуудын нэг нэг нь ашиглаагүй разетканд хамгаалалтын таг (хаалт) хийх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ашиглаагүй разетканд хамгаалалтын хаалт хийе
Ашиглаагүй разетканд хамгаалалтын хаалт хийе. Зураг: МҮОНРТ

Гэр орон болон ажлын байрны цахилгааны аюулгүй байдлыг хангахад жижиг мэт санах боловч хамгийн чухал алхмуудын нэг нэг нь ашиглаагүй разетканд хамгаалалтын таг (хаалт) хийх юм.

Бага насны хүүхдийг цахилгааны аюулаас хамгаална

Бага насны хүүхдүүд юмыг сонирхон барьж үзэх, разетканы нүх рүү төмөр сэрээ, зүү, тоглоом зэрэг нарийн зүйл чичих эрсдэл маш өндөр байдаг. Хамгаалалтын таг хийснээр хүүхэд цахилгаанд цохиулах эрсдэлийг 100 хувь бараг бууруулна.

Тоос шороо, чийг орохоос сэргийлнэ

Ил байгаа разетканд тоос шороо, чийг болон жижиг ахуйн шавж орох нь цахилгааны утас богино холболт (корот) өгөх үндсэн нөхцөл болдог. Хаалттай байлгаснаар разетканы ашиглалтын хугацаа уртасч, цахилгааны найдвартай байдал дээшилнэ.

Гал түймрийн эрсдэлийг бууруулна

Цахилгааны богино холболтоос үүдэлтэй гал түймэр нь ахуйн гал түймрийн нэлээдгүй хувийг эзэлдэг гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах