Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж, 2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр барьж ашиглалтад оруулсон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж, 2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр барьж ашиглалтад оруулсон цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тавилга, тоног төхөөрөмжийг есдүгээр сарын 01-нээс өмнө нийлүүлж, сургалт, үйл ажиллагааг эхлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Худалдан авах хугацааны онцлог, яаралтай хэрэгцээ, шаардлагатай байгаа тавилга, тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсийн хэлбэр болон эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан худалдан авах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 17, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр 13 барилга ашиглалтад оруулаад байна.

Хуваалцах