Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ашиглалтын хугацаа нь дууссан 500 гаруй цахилгаан шат байна

Тэгвэл Нийслэлийн төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтайгаар ашиглалтын хугацаа нь дууссан, Мэргэжлийн хяналтын газраас хүн тээвэрлэх боломжгүй гэсэн акт тавьсан цахилгаан шатнуудыг шинэчлэх ажлыг эхлүүлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ашиглалтын хугацаа нь дууссан 500 гаруй цахилгаан шат байна
Ашиглалтын хугацаа нь дууссан 500 гаруй цахилгаан шат байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд орон сууцны 500 гаруй шаардлага хангахгүй цахилгаан шат байдаг. Эдгээр цахилгаан шатыг шинэчлэхэд 13 тэрбум төгрөг шаардлагатай. Тэгвэл Нийслэлийн төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтайгаар ашиглалтын хугацаа нь дууссан, Мэргэжлийн хяналтын газраас хүн тээвэрлэх боломжгүй гэсэн акт тавьсан цахилгаан шатнуудыг шинэчлэх ажлыг эхлүүлжээ.

Цахилгаан шатны шинэчлэлтийн ажил СХД-ийн 1-р хорооллоос эхэлж байна. Барилгын тухай хуулинд хуучин цахилгаан шат, дээврийг улсын хөрөнгөөр засаж, шинэчлэх тухай заалт байдаг. Түүнчлэн энэхүү Өнөр хорооллын шинээр сольсон цахилгаан шатанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засварын ажлыг сууц өмчлөгчдийн холбоо хариуцах юм байна. Зөвхөн нэг цахилгаан шат солих зардал гэхэд 30 орчим сая төгрөгийн өртөгтэй байдаг . Тиймээс их хэмжээний хөрөнгө зарцуулж сольж байгаа цахилгаан шатыг иргэд зөв зохистой хэрэглэх хэрэгтэй гэдгийг сууц өмчлөгчдийн холбооноос сануулж байна.

Хуваалцах