Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Асрамжийн газрын хүүхдүүдийг бичиг баримтжуулна

Хүүхдийн төлөө үндэсний газраас иргэний бичиг баримтгүй хүүхдүүдийг бичиг баримтжуулах, халамжийн төвийн нэгдсэн мэдээллийн санг байгуулах ажлыг эхлүүллээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Асрамжийн газрын хүүхдүүдийг бичиг баримтжуулна
Асрамжийн газрын хүүхдүүдийг бичиг баримтжуулна. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн төлөө үндэсний газраас иргэний бичиг баримтгүй хүүхдүүдийг бичиг баримтжуулах, халамжийн төвийн нэгдсэн мэдээллийн санг байгуулах ажлыг эхлүүллээ. Учир нь манай улсын хэмжээнд 39 халамж үйлчилгээний төвд 1098 хүүхэд халамжлагдаж байгаа боловч бичиг баримтгүй хүүхдүүд цөөнгүй байдаг аж. Энэ ажлыг эхлүүлснээр бүх халамж, асрамжийн төвийн хүүхдүүдийн нийт мэдээлэл, шилжилт хөдөлгөөнийг хянах боломжтой болно.

Түлхүүр үг:асрамжийн хүүхдүүд
Хуваалцах