Асрамжийн хүүхдүүд хөгжлийн төвтэй боллоо
Бүтэн өнчин болон хагас өнчин хүүхдүүдийг асран хамгаалдаг хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн дэргэд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөгжих боловсрох таатай орчинг бий болгосон “Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв”-ийг шинээр байгууллаа.
Мэдээллийн алба

Бүтэн болон хагас өнчин хүүхдүүдийг асран хамгаалдаг хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн дэргэд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөгжих боловсрох таатай орчинг бий болгосон “Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв”-ийг шинээр байгууллаа.
“Өнөр бүл” төвд 02-18 насны бүтэн өнчин, олдмол, хаягдмал, хараа хяналтгүй, эцэг эх байх эрх нь хуулиар хязгаарлагдсан, сэтгэцийн өөрчлөлттэй, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу өрхийн 175 орчим хүүхэд сурч хүмүүжиж байна.
Уг төвд сэтгэлзүйн нөхөн сэргээх, эрүүл мэндийн үйлчилгээ, хууль, эрхзүйн тусламж, мэдээлэл зүй, хичээлийн хоцрогдлыг арилгах албан бус сургалт, зураг технологийн дугуйлан, гар урлалын сургалт, бүжиг, дуу хөгжим, хөдөлмөр технологийн дугуйлан, спорт, чийрэгжүүлэлтийн үйлчилгээ үзүүлэх юм.
Гэвч тэдэнд сонирхсон секц, дугуйландаа суралцах анги танхим байгаагүй юм.


















