Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Астанагийн их дуулгаас жүдочид гурван хүрэл медаль хүртжээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал “Их дуулга” тэмцээн Казахстаны Астана хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Барсигийн “Их дуулга” нэрийн дор болсон уг тэмцээнд 44 орны 37 жүдоч оролцож, шилдгүүдээ тодрууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Астанагийн их дуулгаас жүдочид гурван хүрэл медаль хүртжээ
Астанагийн их дуулгаас жүдочид гурван хүрэл медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал “Их дуулга” тэмцээн Казахстаны Астана хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Барсигийн “Их дуулга” нэрийн дор болсон уг тэмцээнд 44 орны 37 жүдоч оролцож, шилдгүүдээ тодрууллаа.

Монгол улсын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор 22 жүдоч барилдсан. Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Ө.Жанцандорж, -73 кг-ын жинд Л.Анхзаяа болон эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Л.Энхрийлэн нар хүрэл хүрэл медаль хүртлээ. Нийт 18 орон медаль хүртсэнээс Монголын баг гурван хүрэл медальтайгаар 13 дугаар байрт жагсжээ.

Хуваалцах