Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Атар“ хэвийн боовны баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 10-нд болно

Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан "Талх чихэр" ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 10-ны өдөр зохион байгууллагдана. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Мо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Атар“ хэвийн боовны баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 10-нд болно
“Атар“ хэвийн боовны баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 10-нд болно. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан "Талх чихэр" ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 10-ны өдөр зохион байгууллагдана. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.

Мөн Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос энэ сарын 11-ний ням гарагт товлосон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг нэгдүгээр сарын сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Харин сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Хуваалцах