Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ-аас онлайн сургалт хийлээ

Авлигатай тэмцэх газраас ХАСХОМ, ХАСУМ, бусад мэдэгдэл тайланг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулсан онлайн сургалтыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ-аас онлайн сургалт хийлээ
АТГ-аас онлайн сургалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас ХАСХОМ, ХАСУМ, бусад мэдэгдэл тайланг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулсан онлайн сургалтыг зохион байгууллаа.

УИХ болон орон нутгийн сонгуультай холбоотойгоор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлэг болон бусад бусад мэдэгдэл тайланг хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны 40 гаруй хувь нь улсын хэмжээнд өөрчлөгдсөн юм. Мөн мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим систем 2017,01,01-ээс шинэчлэгдсэнтэй холбоотойгоор тус сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж. Уг цахим систем нь урьдынхаасаа илүү ойлгомжтой, ашиглахад хялбар ХАСХОМ, ХАСУМ-ийг мэдүүлдэг үүрэг бүхий албан хаагчдийг мэдээллээ дутуу бөглөх, түүнээс шалтгаалан гарах үр дагавраас урьчилан сэргийлж автоматаар дутуу мэдээллүүдийг илрүүлэх зэрэг шинэчлэлүүд хийгдсэнээрээ давуу талтай болжээ.

Бүтэн өдрийн турш үргэлжилсэн энэхүү сургалтанд 11 аймгийн эрх бүхий албан тушаалтнууд онлайнаар хамрагдаж сонирхсон асуултандаа хариулт авч байсан бөгөөд ач холбогдол өндөртэй сургалт боллоо гэж үзэж байлаа. Цаашдаа АТГ-аас чиглэлийнхээ дагуу онлайнаар олон сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Дашрамд сонирхуулахад, тус аймгийн хэмжээнд Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэх эрх бүхий агентлагуудад нийт 299 хөрөнгө орлогын мэдүүлэг гаргач байдаг юм байна.

Хуваалцах