Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзав

Ажлын хэсэг Хэнтий аймагт энэ сарын 16-ны өдрийг хүртэл ажиллах бөгөөд 18-21-ний өдрүүдэд Дорнод аймагт, 22-25-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллах юм.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзав
АТГ Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын зүүн бүсэд томилогдсон ажлын хэсэг Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Ганбаатар, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Гантулга нартай уулзаж, томилолтын ажлын удирдамжид заасан зорилго, чиглэлээ танилцууллаа.

Ажлын хэсэг Хэнтий аймагт энэ сарын 16-ны өдрийг хүртэл ажиллах бөгөөд 18-21-ний өдрүүдэд Дорнод аймагт, 22-25-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллах юм.

Иймд зүүн гурван аймгийн иргэд төрийн албан тушаалтнуудын авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллээ Авлигатай тэмцэх газрын ажилтан, комиссар Ж.Билгүүн /утасны дугаар 88032464/-тэй холбогдон өгөх боломжтой.

Хуваалцах