Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Атлетико Мадрид” 0:0 “Рома”

“С” хэсэгт багтсан “Атлетико Мадрид”, Италийн мөнхийн хотын баг “Рома” клубууд 1-р тойрогт учраа тааран тоглолоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Атлетико Мадрид” 0:0 “Рома”
“Атлетико Мадрид” 0:0 “Рома”. Зураг: МҮОНРТ

ЕХХ-ны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний “С” хэсэгт багтсан “Атлетико Мадрид”, Италийн мөнхийн хотын баг “Рома” клубууд 1-р тойрогт учраа тааран тоглолоо. Дьего Симьоне дасгалжуулагчтай Мадридын багийн хувьд өнгөрсөн 3 улиралд “Аваргуудын лиг”-ийн тэмцээнээс 2 мөнгөн медаль хүртсэн билээ. Италийн нийслэл Ром хотын “Олимпико” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтод багуудын аль аль нь гоол оруулж чадалгүй, 0:0-ийн харьцаатай тэнцжээ. Ингэснээр багууд адил 1, 1 оноотой “С” хэсгийн 2, 3-р байрт дараалан бичигдэж байна.

Хуваалцах