Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аутизмтай 20 хүүхдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийнэ

Өөрөөр хэлбэл хүүхдийн сүүн шүднээс аутизмыг оношлох боломжуудыг судлах юм. Судалгааны ажлыг АНУ-ын холбогдох лабораторитой хамтран хийх аж.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аутизмтай 20 хүүхдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийнэ
Аутизмтай 20 хүүхдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийнэ. Зураг: МҮОНРТ

АШУҮИС-аас "Аутизм" гэсэн албан ёсны оноштой 20 хүүхдийн сүүн шүдэнд шинжилгээ хийж, хүнд металлын хордлогыг тодорхойлохоор болжээ.

Өөрөөр хэлбэл хүүхдийн сүүн шүднээс аутизмыг оношлох боломжуудыг судлах юм. Судалгааны ажлыг АНУ-ын холбогдох лабораторитой хамтран хийх аж.

Иймд аутизм гэсэн оноштой хүүхдийнхээ унасан сүүн шүдийг шинжилгээнд оруулах хүсэлтэй эцэг эхчүүд идэвхтэй оролцохыг тус сургуулиас уриалж байгаа юм.

Нийт 20 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй шинжлэх ба шинжилгээний хариуг эцэг эхэд нь өгнө.

Шинжилгээнд хамрагдах эцэг эхчүүд хүүхдийн нэг шүдтэй ирэх, ээж нь огт тамхи татдаггүй байх, судалгааны явцад хамрагдсан хүүхдүүдийн ээжүүдээс жирэмсний үеийн болон өмнөх ба дараах үеийн тухай асуумж авах зэрэг шаардлага тавих юм байна.

Хуваалцах