Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Аварга” махчин шувууд дэлхийд ноёрхож байжээ

Антарктидын хойгоос олдсон олдвор дээр үндэслэн эрдэмтэд хоёр далавчных нь нийт урт 6 метр гаруй махчин шувууд дэлхий дээр амьдарч байсан гэж эрдэмтэн судлаачид таамаглал дэвшүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Аварга” махчин шувууд дэлхийд ноёрхож байжээ
“Аварга” махчин шувууд дэлхийд ноёрхож байжээ. Зураг: МҮОНРТ

Антарктидын хойгоос олдсон олдвор дээр үндэслэн эрдэмтэд хоёр далавчных нь нийт урт 6 метр гаруй махчин шувууд дэлхий дээр амьдарч байсан гэж эрдэмтэн судлаачид таамаглал дэвшүүлжээ.

1980 онд Калифорнийн их сургуулийн хэсэг эрдэмтэд Антарктидын бүлэг аралд зочилж, эртний шувууны эрүүний болон хөлийн ясыг олсон байна. Музейд хадгалагдаж байсан дээрх олдворыг Калифорнийн их сургуулийн оюутан ПетерКлоесс 2015 оноос судалж эхэлжээ. Тэрбээр бусад эрдэмтдийн хамтаар судалгаа хийж, Антарктид тивээс олдсон дээрх яснууд 60 орчим сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан шувуудынх гэж үзсэн байна.

Урт хошуутайгаас гадна амаараа дүүрэн хурц жижиг шүдтэй дээрх шувууд үлэмж хэмжээтэй, хоёр далавчны нийт урт 6 метрээс ч илүү байжээ.

Хуваалцах