Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Аваргууд даваагаа нэмлээ

Мэргэжлийн сумогийн Кюүшюү башёгийн ес дэх өдрийн барилдаан болж өнгөрсөн. Өчигдөр ёкузона Хакухо М.Даваажаргал шинэхэн сэкевакэ Ичиножёо А.Ичинноров нар хоорондоо барилдаж аварга давсан.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аваргууд даваагаа нэмлээ
Аваргууд даваагаа нэмлээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сумогийн Кюүшюү башёгийн ес дэх өдрийн барилдаан болж өнгөрсөн. Өчигдөр ёкузона Хакухо М.Даваажаргал шинэхэн сэкевакэ Ичиножёо А.Ичинноров нар хоорондоо барилдаж аварга давсан.

Ингэснээр Хакухо долоон даваа хоёр унаатай болж Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хамтаар тэмцээнийг тэргүүлэгчдийн хоёрдугаарт бичигдсэн хэвээр үлдлээ. Харин Ичиножёогийн хувьд дөрвөн даваа таван унаатай болсон юм. Тэмцээнийг ганц унаагүй тэргүүлж буй ёкузона Какүрюү М.Ананд ес дэх даваагаа авч тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар байна.

Хуваалцах