"Аваргуудын лиг"-ийн 2017/18 оны улирал эхэллээ
Европын хөлбөмбөгийн холбооны (ЕХХ)-ны хамгийн нэр хүндтэй, хамгийн томоохон тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 63 дахь улирал хөшгөө нээлээ.
Мэдээллийн алба

Европын хөлбөмбөгийн холбооны (ЕХХ)-ны хамгийн нэр хүндтэй, хамгийн томоохон тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 63 дахь улирал хөшгөө нээлээ. Өмнө нь цомтой багуудын цомын аварга шалгаруулах тэмцээн, Европын цомын тэмцээн зэрэг нэртэйгээр зохиогдож байсан энэ тэмцээн “Аваргуудын лиг” нэрээр 26 дахь жилдээ зохиогдож байна. ЕХХ-ноос 1991 онд энэ тэмцээнийг “Аваргуудын лиг” хэмээн нэрлэсэн билээ.
Энэ жилийн тэмцээнд уламжлал ёсоор Европ тивийн хамгийн шилдэг 32 баг 8 хэсэгт 4, 4-өөрөө хуваагдан өрсөлдөнө. Урд шөнө тэмцээний нээлтийн тоглолтууд болж, “А”, “В”, “С”, “D” хэсгийн 16 багийн хооронд нийтдээ 8 тоглолт болж, дүнгээ гаргажээ.
“А” хэсэг
“Бенфика” Португал – ЦСКА ОХУ 1:2
Гоол: Сеферович 50 – Витиньо 63-пен, Жамалетдинов 71
“Манчестер Юнайтед” Англи – “Базель” Швейцарь 3:0
Гоол: Феллаини 35, Лукаку 53, Рэшфорд 84
“В” хэсэг
“Байерн Мюнхен” Герман – “Андерлехт” Бельги 3:0
Гоол: Левандовски 12, Алькантара 65, Киммих 90
“Селтик” Шотланд – “ПСЖ” Франц 0:5
Гоол: Неймар 19, Мбаппе 34, Кавани 40-пен, 85, Люстиг 83-автогоол
“С” хэсэг
“Челси” Англи – “Карабах” Азербайжан 6:0
Гоол: Педро 5, Заппакоста 30, Аспиликуэта 55, Бакайоко 71, Батшуайи 76, 82
“Рома” Итали – “Атлетико Мадрид” 0:0
“D” хэсэг
“Олимпиакос” Грек – “Спортинг” Португал 2:3
Гоол: Пардо 89, 90 - Думбиа 2, Желсон Мартинш 13, Фернандеш 43
“Барселона” Испани – Ювентус“ Итали 3:0
Гоол: Месси 45, 69, Ракитич 56


















