Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Аваргуудын цом" тэмцээн өндөрлөлөө

Олон улсын "Аваргуудын цом" тэмцээний сүүлийн тоглолт Италийн аварга “Ювентус” болон “Рома” клубуудын хооронд боллоо

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Аваргуудын цом" тэмцээн өндөрлөлөө
"Аваргуудын цом" тэмцээн өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 18-ны өдөр эхэлсэн "International Champions Cup" буюу олон улсын "Аваргуудын цом" тэмцээний сүүлийн тоглолт Италийн аварга “Ювентус” болон “Рома” клубуудын хооронд боллоо. 5 дахь удаагийн аваргуудын цом тэмцээнд энэ жил Европ тивийн шилдэг 15 баг улирлын өмнөх сорилго болгон өрсөлдсөн юм. Энэ жилийн аваргуудын цом тэмцээний сүүлийн буюу 19 дэх тоглолт АНУ-ын Массачусеттс мужийн Фоксбороуд боллоо.

Энэ тоглолтын эхний гоолыг Алекс Сандрогийн дамжуулалтаар 31 настай Хорват довтлогч Марио Мандзукич хаалганд оруулж, "Хөгшин хатагтай" нарт тэргүүллийг авчирсан. “Ювентус” клубын хувьд эхний 2 тоглолтдоо 1 хожиж, 1 хожигдоод байсан. Тэгвэл "Рома" 1 хожиж, 1 тэнцсэн амжилттай энэ тоглолтод оролцсон юм. Италийн мөнхийн хотын багаас тоглолтын 2-р үеийн 74 дэх минутад "Рома" клубт энэ зуны солилцоо наймааны цонхоор Английн “Манчестер Сити”-гээс ирсэн жигүүрийн хамгаалагч Александр Коларовын дамжуулалтаар Босни Херцоговени довтлогч Эден Жеко тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн. Жекогийн хувьд өнгөрсөн жил Италийн “Серие-А”-д нийтдээ 29 гоол оруулсан амижлтыг үзүүлж байсан.

Улмаар тоглолт 1:1-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөснөөр торгуулийн цохилтоос ялагчийг тодруулж, 26 настай Бразил жигүүр Дуглас Коста 5 дахь цохилтыг амжилттай болгосноор баг нь 5:4-ийн харьцаатай хожлыг авчээ. “Байерн Мюнхен” клубын тамирчин Дуглас Костагийн хувьд энэ улирлаас эхлэн Массимилиано Аллегригийн удирдлага дор Италийн аваргуудын бүрэлдэхүүнд зээлээр тоглохоор гэрээ байгуулаад байгаа юм.

Хуваалцах