Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Аватар” киноны хоёрдугаар ангийн зураг авалтуудыг усан дотор хийжээ

Бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино жагсаалтыг 2009 онд нээлтээ хийсэн “Avatar” бүтээл хоёр тэрбум 900 гаруй сая ам.доллароор тэргүүлж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Аватар” киноны хоёрдугаар ангийн зураг авалтуудыг усан дотор хийжээ
“Аватар” киноны хоёрдугаар ангийн зураг авалтуудыг усан дотор хийжээ. Зураг: МҮОНРТ

Найруулагч Жэймс Камероyны бүтээл, шинжлэх ухааны уран зөгнөлт “Аватар” киноны хоёрдугаар анги “Avatar: The Way of water” энэ сарын 16-нд нээлтээ хийхээр болсон. Уг ангийн ихэнх хэсгийн зураг авалт усан дотор хийгдсэн бөгөөд жүжигчдээс маш их тэсвэр тэвчээр, ур чадвар шаарджээ. Тодруулбал, гол дүрийн жүжигчид 3.406.870 литр багтаамжтай торхонд зураг авалтад орохын тулд Хавайд усанд шумбах хоёр сарын тусгай сургалтад хамрагджээ. Түүнчлэн Аватар киноны гол дүрд тоглож буй жүжигчин Кэйт Уинслет 7 минут 14 секундийн турш усан дотор амьсгалаа барьж, зураг авалтад оржээ.

Сонирхуулахад, Бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино жагсаалтыг 2009 онд нээлтээ хийсэн “Avatar” бүтээл хоёр тэрбум 900 гаруй сая ам.доллароор тэргүүлж байна.

Хуваалцах