Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Avatar: The Way of water” киноны орлого хоёр тэрбум ам.доллар давлаа

Бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино жагсаалтыг 2009 онд нээлтээ хийсэн “Avatar” бүтээл хоёр тэрбум 900 гаруй сая ам.доллароор тэргүүлж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Avatar: The Way of water” киноны орлого хоёр тэрбум ам.доллар давлаа
“Avatar: The Way of water” киноны орлого хоёр тэрбум ам.доллар давлаа. Зураг: МҮОНРТ

Найруулагч Жэймс Камероyны бүтээл, шинжлэх ухааны уран зөгнөлт “Аватар” киноны хоёрдугаар анги “Avatar: The Way of water” өнгөрсөн сарын 16-нд нээлтээ хийсэн.

Тус бүтээл нээлтээ хийсэн цагаасаа хойш дэлхий даяар 2 тэрбум гаруй ам.долларын орлого олж бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон кино жагсаалтын 6 дугаар байрт жагсаж эхэллээ. Түүнчлэн “Avatar: The Way of water” бүтээлийн орлого болоод уг жагсаалтад эзэлж буй байр цаашид ахих боломжтой юм.

Сонирхуулахад, Бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино жагсаалтыг 2009 онд нээлтээ хийсэн “Avatar” бүтээл хоёр тэрбум 900 гаруй сая ам.доллароор тэргүүлж байна.

Хуваалцах