Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Авьаяслаг Америкчууд” шоуг Б.Баттулга доргиов

Циркийн урлагийн хүчний үзүүлбэр үзүүлж, эхний шатандаа түвэггүй тэнцсэн Б.Баттулга хоёрдугаарт шатанд үзүүлбэрээ илүү хүндрүүлж, сонирхолтой байдлаар үзүүлсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Авьаяслаг Америкчууд” шоуг Б.Баттулга доргиов
“Авьаяслаг Америкчууд” шоуг Б.Баттулга доргиов. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй “Авьаяслаг Америкчууд” шоуны тайзнаа Б.Баттулга гэдэг Монгол залуу бяраа гайхуулав. Тэрбээр АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдардаг аж.

Циркийн урлагийн хүчний үзүүлбэр үзүүлж, эхний шатандаа түвэггүй тэнцсэн Б.Баттулга хоёрдугаарт шатанд үзүүлбэрээ илүү хүндрүүлж, сонирхолтой байдлаар үзүүлсэн юм.

Тэрбээр шүүгч Хайди Клум, Ховард Мандел нарыг, үзүүлбэртээ урьж тэднийг дүүжин савлуурт суулган эргүүлсэн нь олны алмайруулсан билээ.

Б.Баттулга “Gold show end Mr. Power” циркэд таван метр урттай, 34 килограмм жинтэй бүдүүн гуалин модоор хүч тамирын үзүүлбэр үзүүлдэг байна.

Хуваалцах