Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Авлигыг илчилснийхээ төлөө 53 удаа ажил нь өөрчлөгдсөн энэтхэг эр

Одоо 53 настай Ашок Хемка Энэтхэгийн төрийн албанд 26 жил ажиллахдаа 53 удаа ажил нь өөрчлөгджээ. Түүний энэхүү хувь заяа муутай албан тушаалын замналын талаар 2 сэтгүүлч ном

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигыг илчилснийхээ төлөө 53 удаа ажил нь өөрчлөгдсөн энэтхэг эр
Авлигыг илчилснийхээ төлөө 53 удаа ажил нь өөрчлөгдсөн энэтхэг эр. Зураг: МҮОНРТ

Одоо 53 настай Ашок Хемка Энэтхэгийн төрийн албанд 26 жил ажиллахдаа 53 удаа ажил нь өөрчлөгджээ. Түүний энэхүү хувь заяа муутай албан тушаалын замналын талаар 2 сэтгүүлч ном бичсэн нь дараа сард хэвлэгдэн гарах гэж байна. Улс төрчдийн авлигын талаар дуугүй байж чаддаггүй болохоор нь түүний албан тушаалыг байнга өөрчилж байжээ.

Авлигад автсан улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд Хемкад мужид нь шилжин ирж байгааг дуулангуутаа л хэрхэн буцаан шилжүүлж явуулах талаар бодож эхэлдэг байв. Нэг албан тушаалд хамгийн удсан хугацаа нь нэг жил 7 сар байсан бол хамгийн богино нь 7 хоножээ. Тэрээр дунджаар 6 сар тутамд өөр жилд шилжсэн байна.

Хемка 2012 онд Конгресс намын тэргүүн Сониа Гандигийн хүргэн Роберт Вадрагийн хууль бус газрын наймааг хүчингүй болгосон гэдгээрээ хүмүүсийн дунд алдартай болсон. Одоо харин тэрээр, өөрийнх нь хэлснээр Харияана мужийн Архелоги, музейн асуудал эрхэлсэн газарт “зэвэрч” байгаа ажээ.

Сэтгүүлч Бавдип Канг, Намита Кала нар түүний амьдралын замналын талаар “Дөнгөж шилжсэн: Ашок Хемкагийн яригдаагүй түүх” нэртэй ном бичээд байна.

Эх сурвалж: https://www.theguardian.com

Хуваалцах