“Авлигын эсрэг хамтдаа” дэвжээ тэмцээн болно
“Авлигын эсрэг хамтдаа” дэвжээ тэмцээн 03 сарын 22-ны өдөр болох бөгөөд тэмцээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид оролцох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын захирамжаар дагуу нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газраас хэрэгжүүлж буй авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх төслийн хүрээнд “Авлигын эсрэг хамтдаа” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ажиллана. “Авлигын эсрэг хамтдаа” дэвжээ тэмцээн 03 сарын 22-ны өдөр болох бөгөөд тэмцээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид оролцох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















