Авлигын хохирлыг нийтээрээ үүрдэг
Авлигын гэмт хэрэг олон сар, жилээр үргэлжилдэг онцлогтой. Ингэх явцдаа цар хүрээ нь тэлж улам томорч байдаг. Түүнчлэн энэ гэмт хэрэгт тухайлсан нэг хохирогч гэж байдаггүй.
Мэдээллийн алба

Авлигын гэмт хэрэг олон сар, жилээр үргэлжилдэг онцлогтой. Ингэх явцдаа цар хүрээ нь тэлж улам томорч байдаг. Түүнчлэн энэ гэмт хэрэгт тухайлсан нэг хохирогч гэж байдаггүй. Авлигын хохирлыг нийтээрээ үүрдэг. Тухайлбал, авто замын эвдрэл, түгжрэл, утаа, эмнэлгийн ачаалал гээд нэрлэх зүйл олон бий гэж албаныхан тодотголоо.
Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор н.Оюунцэцэг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар н.Жаргалбаатар ярьж байна.
Mongolian National Radio · Авлигын хохирлыг нийтээрээ үүрдэг
Авлига нь нийгмийг хорт хавдар шиг дарангуйлдаг. Иймээс дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагын тэргүүлэх чиглэл нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил байдаг.
Манай улс ч гэсэн энэ чиглэлд олон ажил өрнүүлж байна. Үүнд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн юм.


















