Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аврагч Л.Будсүрэн Параглайдингийн цэгэн буултын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд оролцож байна

Ази, Номхон далайн орнуудын Параглайдингийн цэгэн буултын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Тайланд улсад болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аврагч Л.Будсүрэн Параглайдингийн цэгэн буултын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд оролцож байна
Аврагч Л.Будсүрэн Параглайдингийн цэгэн буултын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд оролцож байна. Зураг: МҮОНРТ

Ази, Номхон далайн орнуудын Параглайдингийн цэгэн буултын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Тайланд улсад болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн тамирчин оролцож байгаа юм.

Тэдний нэг нь нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа Аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Л.Будсүрэн. Тэрбээр Онгоцны шүхрийн спортын III зэрэг, мөн зааварлагч Парамоторын II зэрэгтэй, уулын шүхрийн спортын 2014, 2015, 2017 оны улсын аварга тамирчин юм.

Хуваалцах