Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Авсралийн нээлттэй тэмцээн эхэллээ

албайн теннисний дөрвөн их дуулганы нэг болох 112 дахь удаагийн Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо өнөөдөр эхэлж байна. Энэхүү тэмцээн нь түүхэндээ анх удаа даваа гарагт бус ням гарагт нээлтээ хийж байгаа нь энэ юм. Мөн тэмцээний үргэлжлэх хугацаа нь уламжлал ёсоор 14 хоног байдаг бол энэ у

Т.
Т.Урангуа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авсралийн нээлттэй тэмцээн эхэллээ
Авсралийн нээлттэй тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Талбайн теннисний дөрвөн их дуулганы нэг болох 112 дахь удаагийн Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо өнөөдөр эхэлж байна. Энэхүү тэмцээн нь түүхэндээ анх удаа даваа гарагт бус ням гарагт нээлтээ хийж байгаа нь энэ юм. Мөн тэмцээний үргэлжлэх хугацаа нь уламжлал ёсоор 14 хоног байдаг бол энэ удаа 15 хоног үргэлжилнэ.

Тэмцээний эхний шат 128 тоглолтоос бүрдэх бөгөөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шувтаргын тоглолт нэгдүгээр сарын 27-нд харин эрэгтэйчүүдийнх 28-ний өдөр тус тус болно. Сербийн теннисчин НовакЖокович, Беларусийн теннисчин АринаСоболенка нар аваргын цолоо хамгаалахыг эрмэлзэж байгаа нь дамжиггүй.

Өдгөө 25 настай А.Соболенка 2023 оны Австралийн нээлттэй тэмцээнд Казахстаны тамирчин ЭленаРыбакинаг илүүрхсэнээр аваргын цомыг өргөсөн байна.

Австралийн нээлттэй тэмцээний түүхэнд Америкийн теннисчин СеренаУильямс эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хамгийн олон буюу долоо удаа түрүүлж байсан бол эрэгтэйчүүдийн төрөлд Н.Жокович 10 удаа аваргалж байв.

С.Уильямс хамгийн сүүлд 2017 онд өөрийн эгч, Их дуулгын долоон удаагийн аварга ВинусУильямсыг буулган авснаар Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн юм.

Харин өнгөрсөн онд Н.Жокович Грекийн теннисчин СтефаносЦиципасыг илүүрхсэнээр Их дуулганы 22 дахь цомоо өргөж, Испанийн тамирчин РафаэльНадалийн тогтоосон дээд амжилттай эн зэрэгцсэн билээ. Энэ жил Австралийн нээлттэй тэмцээний шагналын сан 2023 оныхоос 13 хувиар өсөж, 58 сая ам.долларт хүрсэн байна.

Хуваалцах