Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Ерөнхий консулд Экзекватур гардуулав

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 2015 оны есдүгээр сарын 4-ний өдөр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Ерөнхий консул бөгөөд худалдааны төлөөлөгч ноён Брендан Винсэнт Койнд Экзекватур гардуулав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Ерөнхий консулд Экзекватур гардуулав
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Ерөнхий консулд Экзекватур гардуулав. Зураг: МҮОНРТ

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 2015 оны есдүгээр сарын 4-ний өдөр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Ерөнхий консул бөгөөд худалдааны төлөөлөгч ноён Брендан Винсэнт Койнд Экзекватур гардуулав.

Экзекватур гардуулах үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Монгол Улс, Австралийн Холбооны Улс хоорондын харилцаа амжилттай хөгжиж сүүлийн жилүүдэд уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг дурьдаад, Ерөнхий консул бөгөөд худалдааны төлөөлөгч Брендан Винсэнт Койнийг Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийллээ.

Хуваалцах