Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто худалдаачид хэвлэлийн хурал зарлалаа

Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд автобизнес эрхлэгчид 22-ын товчооны “Авто цогцолбор” руу нүүхгүй гэдэг шийдвэртээ бат зогсохоо илэрхийлж, хэвлэлийн хурал зарлалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто худалдаачид хэвлэлийн хурал зарлалаа
Авто худалдаачид хэвлэлийн хурал зарлалаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд автобизнес эрхлэгчид 22-ын товчооны “Авто цогцолбор” руу нүүхгүй гэдэг шийдвэртээ бат зогсохоо илэрхийлж, хэвлэлийн хурал зарлалаа. Да хүрээ, 1000 машины зогсоол, Дизель хүрээ болон бусад захын авто худалдаачид, тэдгээрийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдэгдэл хийсэн юм. Авто худалдаачид төрийн дарамтыг эсэргүүцсэн энэхүү үйл ажиллагаанд уриа лоозонгоо зэхэж иржээ.

Авто худалдаачид “Авто цогцолбор” хэмээх шинэ байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл бүрэн хангагдаагүй, талбайн түрээс зохиомол үнэ ханштай, агаарын бохирдол ихтэй газар нутгийг сонгосон учраас бохирдлын хурц хэлбэрийн өвчлөлийн голомт руу нүүлгэн шилжүүлэх гэж байна, 6-8 мянган худалдаачин түүний ар гэрийг тооцохоор 30-40 мянган хүний эрх ашиг, амьжиргаагаа залгуулах эрх рүү шууд халдаж байна, банк санхүүгийн байгууллагууд нүүх, шилжих асуудал ярихаар бид эргэлзэхэд хүрлээ. ШӨХТГ авто захуудыг үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан зэрэг үндэслэлээр дүн өвлийн өмнө илүү хөдөлгөөн хийхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

Хуваалцах