Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто машины улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн жолооч энэ сард багтаан татвараа төлнө

Авто машиных нь улсын дугаар 4, 9-өөр төгссөн жолооч дөрөвдүгээр сард багтаан татвараа төлнө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто машины улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн жолооч энэ сард багтаан татвараа төлнө
Авто машины улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн жолооч энэ сард багтаан татвараа төлнө. Зураг: МҮОНРТ

Авто машиных нь улсын дугаар 4, 9-өөр төгссөн жолооч дөрөвдүгээр сард багтаан татвараа төлөх ёстой. Тодруулбал, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны болон авто зам ашигласны төлбөр хураалттай холбоотойгоор тавигдаж байгаа татвар юм.

Авто машины татвар хураалттай холбогдуулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ “Мишээл” төвд явуулын оношлогоо, үзлэгийн төв ажиллаж байна. Явуулын оношлогоо нь ирэх тавдугаар сарыг дуустал ажиллах бөгөөд жолооч та Улаанбаатар банкны салбарт мөнгөө тушаан татвараа төлөөд, авто машинаа оношлуулах боломжтой юм байна.

Мөн жолооч та өөрт ойр байрлах үзлэг, оношлогоо хийж байгаа болон татвар хурааж буй салбаруудыг зорьж, дүүрэг, харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлж болно.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” салбар болон дүүргүүдийн татварын хэлтэс, техникийн үзлэг хяналтын "Баянгол", "Баянзүрх", "Сонгинохайрхан" төвөөр үйлчлүүлэх боломжтой.

Хуваалцах