Авто тээврийн салбарын 100 жилийн ойн барилдаанд О.Хангай тэргүүтэй бөхчүүд бүртгүүлжээ
Aвто тээврийн салбарын 100 жилийн ойн баярын арга хэмжээ 2025 оны долдугаар сарын 18, 19-нд болж байгаа. Мөн Хүй долоон худагт Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан долдугаар сарын 19-нд болно.
Мэдээллийн алба

Aвто тээврийн салбарын 100 жилийн ойн баярын арга хэмжээ 2025 оны долоодугаар сарын 18, 19-нд болж байгаа. Мөн Хүй долоон худагт Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан долоодугаар сарын 19-нд болно.
Тус барилдаанд зодоглохоор улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди Б.Гончигдамба, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, Б.Батмөнх, М.Лхагвагэрэл тэргүүтэй 150 гаруй бөх бүртгүүлжээ. Бөхчүүдийн бүртгэл өнөөдөр буюу долоодугаар сарын 18-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.


















