Авто замын засвар арчлалтын компаниуд тоног төхөөрөмжөө банкинд битүүмжлүүлжээ
Авто замын засвар арчлалтын компаниуд төрийн өндөрлөгүүдэд дахин шаардлага хүргүүллээ.
Мэдээллийн алба

Авто замын засвар арчлалтын компаниуд төрийн өндөрлөгүүдэд дахин шаардлага хүргүүллээ. Тодруулбал, жилийн 4 улиралд зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэхэд орон нутгийн АЗЗА компаниуд цэвэрлэж замын аюулгүй байдлыг хангаж ирсэн. Гэтэл 2016 онд улсын хэмжээний авто замын сүлжээг засаж арчлахад 55 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог салбарын яам, холбогдох АЗЗА компаниуд гаргажээ.
Гэтэл энэ оны төсөвт 8 тэрбум төгрөгийг замын засвар арчилгаанд төсөвлөсөн байна. Энэ нь зайлшгүй засвар хийх шаардлагатай авто зам, ажилчдын цалинд хүрэхгүй байгааг замчид хэлж байгаа юм. Түүнчлэн нийт авто замын засвар арчлалтын компаниудын 2015 онд хийсэн ажлын гүйцэтгэл 17.9 тэрбум төгрөгийг санхүүжилт олгогдоогүй байна.
Тиймээс татвар, ниймгийн даатгалын өрөнд орж, техник тоног төхөөрөмжүүдээ банкинд битүүмжлүүлээд байна. Хоёрдугаар сарын 8-ны дотор санхүүжилтийн хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга П.Цэрэнпүрэв мэдэгдсэн юм.


















