Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Автобусанд өндөр хурдны WIFI сүлжээг ашиглах боломжтой болжээ

БНСУ-д тавдугаар сарын 1-нээс эхлэн нийтийн тээвэр болох автобусанд өндөр хурдны WIFI сүлжээг ашиглах боломжтой боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобусанд өндөр хурдны WIFI сүлжээг ашиглах боломжтой болжээ
Автобусанд өндөр хурдны WIFI сүлжээг ашиглах боломжтой болжээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-д тавдугаар сарын 1-нээс эхлэн нийтийн тээвэр болох автобусанд өндөр хурдны WIFI сүлжээг ашиглах боломжтой боллоо. Засгийн газар болон орон нутгийн засаг захиргаа одоогийн байдлаар 4200 ширхэг автобусанд WIFI сүлжээг суулгаад байгаа бөгөөд иргэд хөдөлгөөнд оролцох явцдаа өндөр хурдтай интернэтийг үнэ төлбөргүй ашиглах боломжийг олгож байгаа юм.

4200 ширхэг автобусанд WIFI суулгахад нийт 7.7 тэрбум вон зарцуулагдсан байна. Цаашид оны сүүлч гэхэд нийт 24000 автобусанд WIFI сүлжээг суулгах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд нийт 37.8 тэрбум воныг төсөвлөөд байгаа юм.

Хэрвээ та автобусанд WIFI сүлжээнд холбогдохоор бол "PublcWifi@Bus_Free_○○○○"-д нэвтрэхэд л хангалттай бөгөөд “○○○○“ гэдэг нь зорчиж буй автобусны чиглэлийн дугаар юм.

Э.Ижилболд

Хуваалцах