Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Авьяаслаг Азичууд" тэмцээнд өрсөлдсөн Б.Шижирбат дөрөвдүгээр байрт шалгарлаа

Тэмцээний дүнг танилцуулахад Angela July, Feng E, Urban бүжгийн хамтлаг эхний ээлжинд хасагдлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Авьяаслаг Азичууд" тэмцээнд өрсөлдсөн Б.Шижирбат дөрөвдүгээр байрт шалгарлаа
"Авьяаслаг Азичууд" тэмцээнд өрсөлдсөн Б.Шижирбат дөрөвдүгээр байрт шалгарлаа. Зураг: МҮОНРТ

"Авьяаслаг Азичууд" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон бүжигчин, график дизайнер Б.Шижирбат энэ удаад хараахан ялагч болж чадсангүй.

Харин тус тэмцээний ялагчаар 261 сая хүн амтай Индонезийн оролцогч, аймшгийн үзүүлбэрээрээ алдартай илбэчин Гэгээн Риана тодорлоо.

Б.Шижирбат Филлиппин, Индонез, Киргизстан, Малайз, Тайвань зэрэг улсын найман оролцогчтой өрсөлдөж дөрөвдүгээр байранд орлоо.

Тэмцээний дүнг танилцуулахад Angela July, Feng E, Urban бүжгийн хамтлаг эхний ээлжинд хасагдлаа. Дараа нь ADEM бүжгийн хамтлаг болон Sobhi Shaker нар хасагдлаа. Тэдний араас Б.Шижирбат, битбоксчин Нейл Рей Гарсиа Лэйнс нар мөн тэмцээнийг орхилоо.

Хуваалцах