Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Авьяаслаг Дорноговьчууд” урлагийн наадам боллоо

Дорноговийн залуучуудын холбооноос зохион байгуулдаг “Авьяаслаг Дорноговьчууд” урлагийн наадам 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагджээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Авьяаслаг Дорноговьчууд” урлагийн наадам боллоо
“Авьяаслаг Дорноговьчууд” урлагийн наадам боллоо. Зураг: МҮОНРТ

Дорноговийн залуучуудын холбооноос зохион байгуулдаг “Авьяаслаг Дорноговьчууд” урлагийн наадам 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагджээ. Энэ жил “Авьяаслаг Дорноговьчууд-2015” наадамд 14 байгууллагын төлөөлөл оролцож авьяас билиг, ур чадвараараа өрсөлдсөн бөгөөд сумын төрөлд тэргүүн байрт Айраг сум, 2-р байрт Иххэт, 3-р байрт Өргөн сум удаалсан бол байгууллагын төрөлд Онцгой байдлын хэлтэс 1-р байр, 2-р байрт Сайншанд депо, 3-р байрт Хүүхдийн оролцооны байгууллагын хамт олон орсон байна.

Түүнчлэн багууд хамтлаг дуу, хамтлаг бүжиг, мюзикл, нутгийн уран бүтээлчдийн бүтээл, сумдын залуучуудын холбооны байгууллага, зөвлөлийн тэргүүн нарын гоцлосон үзүүлбэр, гоцлол дуу, хамтлаг хөгжим гэсэн 7 номинациар явагдаж шилдгүүдээ шалгаруулжээ.

Хуваалцах