Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аяакс клуб Тоттенхэм клубтэй тулахдаа амралттайгаар зочилно

Бэлтгэл хийх боломж олгож ядралтгүй тоглуулах зорилготой нь мэдээж. Иймд энэ сарын 23-наас хойш долоо хоногийн амралттайгаар тоглоно гэсэн үг юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аяакс клуб Тоттенхэм клубтэй тулахдаа амралттайгаар зочилно
Аяакс клуб Тоттенхэм клубтэй тулахдаа амралттайгаар зочилно. Зураг: МҮОНРТ

Голландын лиг Аяакс клубыг тал бүрээр дэмжиж эхэллээ. Ирэх тавдугаар сарын 1-нд Аваргуудын лигийн шөвгийн 4-ийн эхний тоглолтоо Тоттенхэмийн талбайд хийх юм.

Холбооны зүгээс тус тоглолтоос хоёр хоногийн өмнө явагдах Аяакс клубын тоглолтыг хойшлуулжээ.

Бэлтгэл хийх боломж олгож ядралтгүй тоглуулах зорилготой нь мэдээж. Иймд энэ сарын 23-наас хойш долоо хоногийн амралттайгаар тоглоно гэсэн үг юм.

Харин Тоттенхэм эсрэгээрээ лигтээ гурван тойргийн тоглолт хийнэ.

4.20-нд Манчестер Сити

4.24-нд Брайтон Хөүв

4.27-нд ВестХамтай тус тус тоглоно.

Хуваалцах