Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Аяакс” лигийн 15 дахь хожлоо авчээ

Нидерландын лигийн аварга шалгаруулах тэмцээний 21-р тойргийн тоглолтууд мөн явагдаж өндөрлөлөө. Э

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Аяакс” лигийн 15 дахь хожлоо авчээ
“Аяакс” лигийн 15 дахь хожлоо авчээ. Зураг: МҮОНРТ

Нидерландын лигийн аварга шалгаруулах тэмцээний 21-р тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Энэ тойрогт Амстердамын алдарт “Аяакс” болон лигийг тэргүүлэгч “Фейеноорд” клубууд ээлжит өрсөлдөгчдөө хожсон байна. Петер Боссоор удирдуулсан “Аяакс” энэ улирлын 21 дэх тоглолтдоо “Рода” клубын талбайд зочиллоо. Энэ тоглолтын эхний гоолыг багийн шилдэг мэргэн бууч Дэви Классен оруулж, улирлын 10 дахь гоолоо бүртгүүлсэнээр багтаа хошуучиллыг авчирсан.

Улмаар Герман залуу Амин Юнес багийнхаа 2 дахь гоолыг оруулсанаар “Аяакс” 2:0-ын харьцаатай өрсөлдөгчөө хожжээ. “Аяакс” ийнхүү сүүлийн 5 тоглолтдоо дараалан хожиж, нйитдээ 49 оноотой болсоноор хүснэгтийн дэд байраа хадгалан үлдлээ.

Хуваалцах