“Аялал жуулчлал шинэлэг чанартай үйлчилгээ” өдөрлөг эхэллээ
Өдөрлөгт салбарын 60 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, өөрсдийн давуу тал болон санал болгож байгаа үйлчилгээний тухай мэдээллээ иргэдэд нээлттэй хүргэж байна.
Мэдээллийн алба

“Аялал жуулчлал шинэлэг чанартай үйлчилгээ” өдөрлөг өнөөдөр эхэлж байна.
Өдөрлөгт салбарын 60 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, өөрсдийн давуу тал болон санал болгож байгаа үйлчилгээний тухай мэдээллээ иргэдэд нээлттэй хүргэж байна.
Мөн гаднаас жуулчин авчирдаг аяллын компаниуд орон нутагт байрлах жуулчны баазуудтай хамтран ажиллах саналаа солилцож байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Өдөрлөгийн талаар Мэргэжлийн аялал жуулчлалын холбооны менежер н.Энхцэцэгээс тодрууллаа.
Mongolian National Radio · “Аялал жуулчлал шинэлэг чанартай үйлчилгээ” өдөрлөг эхэллээ
“Аялал жуулчлал шинэлэг чанартай үйлчилгээ” өдөрлөг маргааш үргэлжилнэ.
Оролцогч байгууллагуудад үйлчилгээ үзүүлэх стандартуудын мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх юм байна.


















